ОРХОН: Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Ч.Мөнхбат түрүүллээ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov
2025-12-12 15:31:26

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын өдөрт зориулсан хүчит 64 бөхийн барилдаан 12 дугаар сарын 11-нд боллоо.


Барилдаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат "Нүүрэнтэй" хүчтэн дэвжээ, "Ачит ихт" ХХК-ийн бөх аймгийн арслан Ч.Мөнхбат түрүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат "Алдар спорт" хороо, "Баатар дулаахаан" ХХК, "Таванхан" дэвжээний бөх улсын начин Д.Төрболд үзүүрлэлээ. 


Булган аймгийн Могод сумын харьяат "Аврагч спорт хороо", "Булганхан" дэвжээний бөх аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат "Хангарьд спорт" клубын бөх аймгийн арслан Т.Чулуунгэрэл нар шөвгөрлөө.