К.Томпсон нэг тоглолтод 60-аас дээш оноо авсан гуравдахь тоглогч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-07 12:13:39

МОСКВА./TASS/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн АШТ-ний хүрээнд “Голден Стэйт” баг “Индиана” багийг талбай дээрээ хүлээн авч тоглон 142:106 харьцаагаар хожжээ.Энэ тоглолтод талбайн эзэн багийн довтлогч Клэй Томпсон 60 оноо авснаар энэ улирлын дээд амжилтыг тогтоож, өөрийн рекордыг эвдлээ.

Ингэснээр тэрбээр одоо тоглож буй сагсан бөмбөгчдийн дотроос нэг тоглолтод 60 болон түүнээс дээш оноо авсан гуравдахь тамирчин болж байна.

Томпсоноос гадна одоо тоглож буй “Нью-Йорк” багийн довтлогч Кармело Энтони /62/, “Кливленд”-ийн довтлогч Леброн Жеймс /61/ нар нэг тоглолтод 60-аас дээш оноо аваад байгаа юм.  

Үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэнд нэг тоглолтод хамгийн олон оноо авсан хүн бол төвийн тоглогч Уилт Чемберлен юм. Тэрбээр 1962 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Никс” багтай хийсэн тоглолтод 100 оноо авч байжээ.

"Голден Стэйт" баг одоогийн байдлаар 18 хожил, 3 хожигдолтойгоор Баруун Конференцийн тэмцээний дүнгийн хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна.

Х.Сарнай 


 

Related news