Сэлэнгэ аймгийн ИТХ-ын стратеги төлөвлөгөөг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулан баталлаа.
Энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа “Сэлэнгэ аймгийн 2007-2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр”, “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулсан байна. Түүнчлэн аймгийн Хурлын Тэргүүлэгчид, Бодлогын хороодын саналыг авч нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсний дүнд аймгийн ИТХ-аар батлуулжээ. Стратеги төлөвлөгөөнд аймаг, сумдын Хурлын байгууллагын үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалт, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн голлох салбаруудыг хамруулсан 10 зорилтыг тодорхойлж нийт 67 ажил арга хэмжээгээр хангахаар төлөвлөсөн байна. Тухайлбал:
-Хурлын зохион байгуулалт үйл ажиллагааг сайжруулах стратеги зорилтын хүрээнд 10
-Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийн амьдралын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бодлого чиглэлийг тодорхойлох стратеги зорилтын хүрээнд 4 үйл ажиллагааны 23 асуудал
-Хууль, тогтоомж Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн биелэлтийн явцыг хянан шалгах, үр дүнг тооцох ажлыг сайжруулах зорилтын хүрээнд 6 үйл ажиллагааны 12 хяналт шалгалт
-Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, ил тод нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 5
-Аймаг, сумдын эдийн засаг, санхүүгийн чадавхийг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 8
-Эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 10
-Үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хүртээмж чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 7
-Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх стратеги зорилтын хүрээнд 6
-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол, доройтлыг бууруулах, зохистой ашиглах зорилтын хүрээнд 6
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангах ажлыг эрчимжүүлэн, иргэдийн амгалан тайван, аюулгүй ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 5 асуудлыг тус тус тусган төлөвлөжээ.
Энэхүү стратеги төлөвлөгөөг энэ сарын 02-ны өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар баталжээ.
Ч.Отгонцэцэг