" Монгол Японы эдийн засгийн түншлэл" хэлэлцээрийн тухай танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон Булган аймаг дахь ХАҮТ, Гааль, Татварын хэлтэс хамтран бизнес эрхлэгчдэд зориулан “Монгол-Японы эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрийн талаар танилцууллаа. Өнгөрсөн оны зургаадугаар сард “Монгол-Японы эдийн засгийн түншлэл” хэлэлцээр хүчин төгөлдөр болсон бөгөөд зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Япон улс руу экспортлоход татварын хөнгөлөлт эдлэх болсон.
Хэлэлцээр эхэлсэнээс хойш Монгол Улсын 29 аж ахуйн нэгжийн 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Японы зах зээлд борлуулагдаж байгаа ажээ. Тодруулбал, хивс, ноолууран бүтээгдэхүүн, зөгийн бал, хөнгөн цагаан, хайлш, монгол гэр зэрэг бүтээгдэхүүн багтжээ. “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн дагуу Монгол Улсаас 5900, Японд үйлдвэрлэсэн 9300 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн гаалийн татварын хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь худалдааг хөнгөвчлөх, валютын урсгалыг нэмэгдүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах ач холбогдолтой гэж талууд үзжээ.
Б.Оюун-Эрдэнэ