Химийн хортой бодис асгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-08 16:59:31

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын хоёрдугаар бүрэн дунд сургуульд химийн бага хэмжээний хорт бодис асгарсныг холбогдох байгууллагууд илрүүлэв.

Эдгээр бодисыг зайлуулан устгаад, тархалтыг нь зогсоож, хор нөлөөг нь арилгах арга хэмжээ авсаны дээр удаан хугацаагаар хадгалагдан үлдсэн энэ мэтийн бодис байх эсэх талаар шалгалт хийж байгаа тухай Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Ш.Айзаря

 

                                                                

Related news