Хяналтын тооллогыг 7 чиглэлд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-09 15:55:26
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт мал тооллого хэвийн үргэлжилж байна. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын комиссын даргаар Засаг даргын орлогч С.Батжаргал, нарийн бичгийн даргаар Статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг ажиллаж байна.

Тус комисс Баян-Өндөр сумын 6, Жаргалант сумын 8 чиглэлд ажиллаж байна. Нийт 70 гаруй тоологч өөрсдийн хариуцсан чиглэлдээ гарчээ. Хяналтын тооллогыг 7 чиглэлд хийнэ. Орхон аймаг 120 гаруй мянган малтай. Аймгийн төвөөс хамгийн хол  буюу Хонгор овоо, Орхон гол орчимд өвөлжиж буй малчин өрх байна. Тэдэнд хүрч үйлчилнэ гэж комиссын нарийн бичгийн дарга хэллээ. Мөн мал тооллогын комисс тооллого явуулах өдөр, цагийн товыг айл өрхүүддээ урьдчилж мэдэгдсэн байна. Тоологч нь малыг нүдээр үзэж тоолж  карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн бичүүлж баталгаажуулахын зэрэгцээ  өрхийн тэргүүлэгчээр гарын үсэг зуруулж нэг хувийг нь үлдээх ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Related news