Талбайн теннисний сонирхогчид өрсөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-13 15:38:10

Талбайн теннис сонирхогчдын клубээс 12 дугаар сарын 10-11-нд сонирхогчдын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

МҮЭСТО-д болсон энэ тэмцээн өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд болсон бөгөөд 12 багийн 120 орчим тамирчид өрсөлдсөн байна. Тэмцээний өсвөрийн ангилалд 5-7, 8-10, 15 хүртэлх, насанд хүрэгчдийн ангилалд дунд, дээд шатны гэсэн 2 ангиллаар аваргуудаа шалгаруулав.

Талбайн теннис сонирхогчдын анхдугаар тэмцээний зохион байгуулагчаар МҮЭСТО, ерөнхий ивээн тэтгэгчээр “Хүрээ медиа”, “Аксенс” зэрэг байгуулагууд ажиллажээ.

Насанд хүрэгчдийн дээд шатны лиг-д Д.Эрдэнэбилиг /Эрби/, Б.Тулга-Эрдэнэ /Диэйч.эл/, З.Гантулга /Алоха/ нэр эхний гурван байрт тус тус шалгарсан байна.

Related news