“Урам хайрлая” сэдэвт тэмцээн 5 төрөлд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-14 10:53:58

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Урам хайрлая” сэдэвт биеийн тамир, чийрэгжүүлэлтийг дэмжих тэмцээн 12 дугаар сарын 12-13-нд Спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээ даам, шатар, гар барилдаан, дартс болон нисдэг тавгийн төрлөөр болж шилдгүүдээ тодруулав. “Урам хайрлая” сэдэвт тэмцээнд Монголын суугаа волейболын холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Сэргээн засах үндэсний төв, Хонхот бөмбөгийн холбоо болон дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй хамрагджээ.

Даамын эрэгтэйчүүдийн төрөлд Б.Баасанхүү /Хонхот бөмбөг холбоо/, Д.Болдбаатар /ЧД- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо/, Ч.Очир-Ринчин /116-р сургууль/, эмэгтэйчүүдээс П.Энхсаруул /Монголын суугаа волейболын холбоо/, Б.Хашцэцэг, Б.Нямдулам /хоёул Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо/ нар эхний гурван байрт шалгарчээ. Шатрын төрөлд эрэгтэйчүүдээс Ц.Алтансүх /СХД-ийн 30-р хороо/, С.Лосол /ЧД-ийн ХБИХ/ Ц.Донжид /МХҮХ/, эмэгтэй шатарчдаас П.Энхсаруул - /Монголын суугаа волейболын холбоо/, Б.Оюун-Эрдэнэ /Монголын суугаа волейболын холбоо/, Б.Хашцэцэг /МХҮХ/ нар тус тус эхний байруудад шалгарлаа.

Д.Өлзий

Related news