Хятадад хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурах хандлагатай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-16 09:57:44

БЭЭЖИН. /Xinhua/. 2030 он гэхэд БНХАУ-д хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо 958 сая болж буурна гэж тус улсын Гэр бүл төлөвлөлтийн холбоо мэдэгдэв.

2015 оны байдлаар Хятадад хөдөлмөрийн насны 1.003 тэрбум хүн байсан бол энэ тоо 2030 онд 958 сая, 2050 онд 827 сая болж буурах төлөвтэй байна гэж Гэр бүл төлөвлөлтийн холбооны дэд ерөнхийлөгч Ван Пейан хэллээ.

Мөн тэрбээр “одоогийн байдлаар БНХАУ-д ажиллах хүчин хангалттай түвшинд байгаа боловч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо буурч байна. Тэгэхээр бид цаашид хоёр хүүхдийн бодлогыг хэрэгжүүлэхэд хугацаа алдах ёсгүй” гэж хэлэв.

2015 оны байдлаар Өрнөдийн хөгжингүй орнуудад хөдөлмөрийн насны 826 сая орчим хүн байсан. Харин Хятад улс эдгээр хөгжингүй орнуудыг бодвол ажиллах хүчний тоогоор илүү боловч хөдөлмөрийн бүтээмжийн хувьд дээрх орнуудын үзүүлэлтийн наймны нэгтэй тэнцэж байгааг тэрбээр дурдаад, цаашид нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэргээр гэр бүл төлөвлөлтийг сайжруулан ажиллахаа мэдэгджээ.

Үүнээс гадна тэрбээр "дотоодын цагаач иргэдийн ашиг сонирхол, эрхийг хамгаалахад гол анхаарлаа хандуулж, хөдөө орон нутгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг сайжруулахаа" мэдэгдлээ.

Д.Нямтулга

Related news