Сэргээшийн шинжилгээний сорьц авдаг савны загварыг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-16 10:39:02

ЛОНДОН. /AP/. Оросын тагнуулын албаны ажилтнуудын хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэж үзэж буй сэргээшийн шинжилгээний сорьц авдаг шилний загварыг өөрчилж, шинээр үйлдвэрлэж эхэлжээ.

Оросын ФСБ буюу Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд хүний нүдэнд үзэгдэхээр ямар нэгэн зураас тэмдэглэгээ үлдээлгүйгээр 2014 оны Сочигийн Өвлийн олимпын сэргээшийн шинжилгээний сорьцуудыг сольсон болохыг  Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/-ын шинжээч Ричард МакЛарен илрүүлсэн байна.

Түүний хамгийн сүүлд бэлтгэсэн тайланд дурдсанаар, сорьц авдаг шилний хүзүүнд нарийхан металл зураас байжээ. Энэ нь оросууд "бохир шээсийг цэвэр шээсээр сольж байсныг" харуулж байна.

Сорьцын шил үйлдвэрлэдэг Шведийн “Berlinger” компани Европын хуулийн байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хамтран нууцлалыг илүү сайн хадгалах шинэ загварыг бий болгохоор ажиллаж байгаа ажээ.  

Дээр дурдсан сорьцын шинэ савыг 11 дүгээр сарын 15-нд сэргээшийн шинжилгээ авахад  ашигласан байна. Харин “Berlinger” компани энэ талаар тайлбар өгсөнгүй.

“Бид олон орны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Ханс Клаус хэлээд “хууран мэхлэхийг оролддог хүмүүсээс нэг алхмын өмнө байхыг бид үргэлж хүсдэг хэдий ч  оросуудын бодож олсон аргаас урьдчилан сэргийлэхэд тун хэцүү байна” гэжээ.

Х.Сарнай

 

Related news