Чансаа өндөр даамчдыг Ц.Хашчулуун тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-19 09:45:48

Чансаа өндөр даамчдын “Final 2016” тэмцээнд Дэлхийн даамны холбооны мастер /ДДХМ/ Ц.Хашчулуун тэргүүн байрт шалгарлаа.

Алтан хүү” клубээс зохион байгуулсан тус тэмцээнд блиц, рапид, 64 буудалт даамын төрлүүдээр улсын аварга цолыг хүртсэн Ц.Хашчулуун боломжит 26 онооноос 19 оноо авсан амжилтаар тэргүүн байр эзэллээ. Харин гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг тус тэмцээний эхний өдрөөс тэргүүлж явсан ч сүүлийн долоон тавилын зургаад өрсөлдөгч нартай оноо хувааж, 18 оноогоор дэд байрт шалгарлаа. Хүрэл медалийг ижил 18 оноогоор ДДХМ Ц.Отгонбилэг хүртэж, их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар айргийн тавд багтлаа. Тэмцээнд оролцсон тамирчид 40-350 мянган төгрөгийн шагнал хүртсэн юм.

Д.Өлзий

Related news