Дундговийн мал сүрэг 3 сая 4 мянган толгойд хүрсэн урьдчилсан тоо гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-21 15:25:05

Дундговь аймгийн малчид мал сүргээ 3 сая толгойд хүргэн өсгөсөн урьдчилсан дүн гарлаа. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлсэнээр 2016 оны жилийн эцсийн мал сүргийн урьдчилсан тоогоор тус аймгийн мал сүрэг 3 сая 4 мянга 474 толгойд хүрсэн байна. Энэ нь оны эхний мал сүргээс 240 мянга 101 толгойгоор өссөн тоо болж байна.

 

Мал сүрэг таван төрөл дээр өссөн. Тодруулбал, адуу 10640, үхэр 5906, тэмээ 2886, хонь 141 мянга 998, ямаа 78671 толгойгоор тус тус өсчээ.

Дундговь аймгийн 15 сумаас хамгийн олон буюу 31- 34 мянган толгойгоор Хулд, Өлзийт сумын мал сүрэг өссөн байна.

 Эрдэнэдалай сум хонь, үхэр, адуу, ямаа сүргийнхээ тоогоор тэргүүлж, Өлзийт сум хамгийн олон буюу 10 мянга 920 тэмээ тоолуулжээ.

Т. Отгонтуяа         

 

Related news