ОХУ-ын 41 дэх цуваа Донбассыг зорилоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Хямралд өртөөд байгаа Донбассын иргэдэд зориулсан тусламжийн 41 дэх цуваа Украин руу хөдөллөө гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Донецк болон Луганскийн иргэдэд зориулсан 1100 тонн бүхий тусламжийг ачааны 100 машинаар хүргэнэ. Хоол хүнс, эм тариа, гал унтраах хэрэгсэл, сургуулийн хангамж болон бусад шаардлагатай зүйлс уг тусламжид багтсан байна.
Цуваа Ростов муж дахь ОХУ-ын Онцгой байдлын яамны Донской аврах төвөөс Москвагийн цагаар 04:00-т хилийн зүг хөдөлсөн гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Донбасс бүс нутагт эдийн засгийн хориг арга хэмжээ авах зарлиг буулгаж, тус бүс нутгийн төрийн санхүүжилттэй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг зогсоосон байна.
2014 оны наймдугаар сараас хойш ОХУ Донбасс бүс нутаг руу 49 мянган тонн тусламжийг илгээжээ.
Д.Нямтулга