Доллартой харьцах юанийн ханш буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. Өнөөдрийн байдлаар Хятадын юанийн доллартой харьцах ханш 128 нэгжээр буурч, 6.9498 болсон тухай Хятадын Гадаад валютын арилжааны газар мэдээллээ.
Арилжаа явагдсан тухайн өдөр юанийн ханш нь албан ёсоор тогтоосон тэнцвэрт ханшнаас хоёр хувиар дээш, доош хэлбэлздэг байна.
Өдөр бүр, банк хоорондын зах нээгдэхээс өмнө санал болгосон үнийн жигнэсэн дунджид үндэслэн доллартой харьцах юанийн тэнцвэрт ханшийг тогтоодог.
Д.Нямтулга