Ерөө сумынхан зорилтот бүлгийн иргэдээ витаминжуулалтад хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-05 22:08:46

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ-аас сумынхаа ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг витаминжуулалтанд хамруулах арга хэмжээг явуулсан байна.

Энэхүү үйл ажиллагаанд Ерөө сумын 1, 2–р багийн 10 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхэд хамрагджээ. Эдгээр иргэдэд нийт 200000 төгрөгийн үнэ бүхий витаминыг олгохын зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсож, хүлээн авсан байна. Энэхүү витаминжуулалтанд тус сумын “Ерөө харгана” нөхөрлөлийн ахлагч М.Гантулга хамтран оролцжээ.

Ч.Отгонцэцэг

Related news