Байгал нуурын усны түвшин энэ онд хэвийн хэмжээнд хүрч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-13 13:00:59

ТАНХОЙ. /TASS/. Байгал нуурын усны түвшин 2017 онд хэвийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Ашиг малтмал, байгаль орчны сайд Сергей Донской мэдэгдлээ.

Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Байгал нуурын усны түвшин одоогийн байдлаар 2015 болон 2016 оныхоос өндөр байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард усны түвшин хамгийн доод түвшин буюу 456 м болж буурч байсан. Гэхдээ эл байдал энэ онд дуусгавар болох төлөвтэй байна. Ирэх он гэхэд усны түвшин ийм доод түвшинд хүрч буурахгүй болов уу” гэв.

Байгал нуур бол 1642 м гүн, дэлхийн цэнгэг усны 20 орчим хувийг агуулдаг дэлхий дээрх хамгийн том нуур юм. ЮНЕСКО энэ нуурыг Дэлхийн өвөөр бүртгэж авсан билээ.

Г.Доржханд

 


 

Related news