Дорнодод эскпортын зориулалттай цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-16 17:36:33

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жинхуа групп Дорнод аймгийн Баянтүмэн, Матад сумын нутагт 3000 МВ-ын хүчин чадалтай, экспортын зориулалттай цахилгаан станц барих 5 тэрбум ам.долларын төслийн ажлыг эхлүүлэх гэж байна.

Энэ талаар хоёр талын удирдлагууд өнгөрсөн сард уулзаж ярилцжээ. Төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсын хэмжээнд анхны экспортын зориулалттай станц болох юм.

Төслийн бүтээн байгуулалт энэ оноос эхэлж, 3 үе шаттайгаар 10 жилийн турш хэрэгжиж, 3000 орчим ажлын байр бий болно гэж тооцоолжээ.

Орон нутгийн зүгээс аймагт татвараа төлдөг байх, өндөр хүчин чадалтай цахилгаан станц баригдах учир аймагтаа боловсон хүчнийг бэлтгэх нөөц боломжийг эртнээс бүрдүүлэх гэхчлэн хөрөнгө санхүүг нааш нь чиглүүлэх байр суурийг баримталж байна.

Б.Туяа

Related news