"Болор цом"-д 80 гаруй найрагч шүлгээ сойжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-17 15:54:11

Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом” наадамд одоогоор 80 гаруй найрагч шүлгэн хүлгээ сойхоор бүтээлээ ирүүлээд байна.

Урд жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн ч дүрэм ёсоор шилдэг 30 бүтээлийг шалгаруулж тайзнаа өрсөлдүүлэх юм. Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа ирэх баасан гарагт дуусна.

44 дэх удаагийн “Болор цом” наадам энэ жил эх орны зүүн хязгаар Дорнод аймагт болж байгаагаараа онцлог. 2005 оноос Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв аймагт болж байсан бол энэ жил зургаа дахь аймагтаа зохиогдохоор бэлтгэлээ бүрэн базаажээ.

Б.Туяа

Related news