135,7 шоо метр хог хаягдал зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 23:49:39

Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 08 тоот албан даалгаврын дагуу 10 сарын 8,9-нд зарласан бүх нийтийн цэвэрлэгээний  дүнд 17 рейсээр 135,7метр кубын хог, хаягдлыг зайлуулав.

Бүх нийтийн цэвэрлэгээнд Мэргэжлийн сургалт,үйлдвэрлэлийн төв, Бумбардай цэцэрлэг, Онцгой байдлын алба, Бүжинхэн цогцолбор, Нэгдсэн эмнэлэг,Хүмүүн цогцолбор сургууль зэрэг 13 байгуулага, идэвхтэй оролцсон бол  Нийгмийн даатгал, Банк, санхүүгийн байгууллага, Шүүх, шуудан үйлчилгээ, “Андууд”, “Солонго”,Мэргэжлийн хяналтын газар  идэвх, муу хойрго оролцжээ.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Related news