Бичил уурхайчид зөвлөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 10:36:22

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслөөс бичил уурхайчдын Баруун бүсийн зөвлөлгөөнийг энэ сарын 21-22-нд Баянхонгор аймагт хийхээр болжээ.

Зөвлөлгөөнийг “Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулах эдийн засгийн хувь нэмэр” сэдвээр зохион байгуулах юм байна.

Тус зөвлөлгөөн нь бичил уурхайн дэд салбарын эдийн засгийн ач холбогдлын талаар оролцогч талуудыг зөв мэдээллээр хангах, өнөөг хүртэл оруулсан эдийн засгийн хувь нэмрийг сурталчлан таниулах, оролцогч талуудын бичил уурхайн эдийн засгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Төвийн бүсийн зөвлөлгөөн энэ сарын 14-15-нд Дархан-Уулд болсон бол зүүн болон говийн бүсийнхийг аравдугаар сарын 28-29-нд хийхээр төлөвлөжээ.

Б.Мөнхзул

Related news