Таван иргэнийг хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-19 12:33:49

Нийслэлийн ОБГ-аас өчигдөр сураггүй болсон таван иргэнийг эрэн хайх ажиллагаагаа өнөөдөр үргэлжлилж байна.

 Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сумын Бурхан халдун, Ононгийн халуун рашаан чиглэлд иргэн Б, Ж, Л, Б, А нар энэ сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын хэлтэст иржээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан албан хаагч,  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Орон нутагт цас орж, шууран үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоож, өнөөдөр өглөөний 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Нийслэлийн ОБГ-аас мэдээлэв.

Ж.Батсайхан

 

Related news