Аймгийн музей гар урлалын бүтээл худалдах дэлгүүр нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-06 22:20:44

Дундговь аймгийн музей бэлэг дурсгалын зүйлс худалдах дэлгүүр шинээр нээв. Энд орон нутгийн жижиг үйлдвэрлэгчдийн гар урлалын бүтээлийг худалдан борлуулах ажээ.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогод соёлын бүтээл үйлдвэрлэлийг дэмжих тухай тусгасан байдаг. Мөн улс, орон нутгийн музейн дүрэм, музейд тавигдах стандартад музей дэргэдээ бэлэг дурсгалын зүйлс худалдах дэлгүүртэй байхыг заасан байдаг. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн манай музей дэлгүүрээ нээж байна гэж музейн захирал М. Бямбажав тодотгосон юм.

Дэлгүүрт монгол үндэстэн хийгээд Дундговь аймгийн онцлогийг илэрхийлсэн гар урлалын бүтээлүүд худалдаална. Эхний удаад Улаанбаатар хотын “Мон тулга” ХХК- д урласан бэлэг дурсгалын зүйл авчирсан гэлээ.Цаашид орон нутгийн жижиг үйлдвэрлэгчдийн гар урлалын бүтээлүүдийг нэг дор төвлөрүүлэн худалдах, таниулан сурталчлахад хувь нэмрээ оруулж ажиллахыг зорьж байгаа ажээ.

Т. Отгонтуяа 

Related news