Хүүхдүүдээ сонсдог өдөртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-08 11:44:51

Дундговь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн эхээр хүүхдүүдээ сонсох өдөртэй боллоо. Тодруулбал, хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд “Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” өдрийг ийнхүү бий болгожээ. Энэ өдөр сар бүрийн 3- 5- нд ажлын аль нэг өдөр товлогддог байх юм.

Хүүхдийн дуу хоолойг сонсох өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ ахалсан байна. Хүүхдүүд өөрийн эрх ашигт тулгарч буй саад бэрхшээл,алив нэг асуудлыг шийдвэр гаргах түвшинд илэрхийлж, энэ нь хэрхэн шийдвэрлэгдэж буйд хяналт тавина.

“Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” өдрийг бүлгийн уулзалт, ярилцлага хийх, санал асуулга авах хэлбэрээр зохион байгуулах бөгөөд гарч ирсэн асуудлыг шуурхай шийдвэрлэж, хариу хүргүүлж байхыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагын дарга нарт үүрэг болгожээ.

Т. Отгонтуяа 

 

 

Related news