Засгийн газар төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаан 11 цагаас эхэлж, саяхан өндөрлөв. Ээлжит бус хуралдаанаар 2017 оны төсөвт тодотгол оруулах асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна.
Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголыг авч хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үүгээр асуудлыг УИХ-д оруулах нь тодорхой болж байгаа бөгөөд харин УИХ тодотголтой холбоотой ээлжит бус чуулган зарлах нөхцөл үүсч байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, одоогоор тодорхой өдөр товлоогүй, гэхдээ сар шинийн дараахан ээлжит бус чуулганыг хуралдуулна гэсэн чигтэй байгаа гэлээ.
Б.Туул