Рысжан компани Толбо суманд ШТС нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 15:52:59

Баян-Өлгий аймгийн Н.Бейбитхан захиралтай «Рысжан» компани Толбо суманд ШТС шинээр байгуулж өчигдөр ашиглалтанд орууллаа.

А-82 литр бензинийг 1450 төгрөг зэргээр бензинээ тус аймаг дахь бусад компаниудынхаас хямд борлуулахаа мэдэгдэв. Анх эхлээд арав гаруй жилийн өмнө төрсөн нутаг Булган сумандаа ШТС байгуулаад, одоо бүх суманд салбартай болсоны дээр энэ компани хавар, намрын нүүдэл, хадлан зэрэг цаг үеийн ажлууд болон зуд турхан зэрэг хүнд нөхцөл тохиолдоход бензин шатахууны хямдрал зарладаг энэ аж ахуйн нэгж аймаг орондоо нэгэнт танигдсан болохоор Н.Бейбитхан захирлыг сонгогчид аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгосон байна.

Ш.Айзаря

Related news