Дорнод аймгийн 9 алдартан тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-03 00:58:18

Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын орон нутгийн 6 удаагийн шилдгийн шилдэг, нийгэм, улс төр мэдээллийн 7 хоног тутмын “Дорнод” сонин 11 дэх жилдээ Дорнод аймгийн 9 алдартныг уншигчдынхаа санал асуулгаар тодрууллаа.

Өнгөрөгч онд ажил үйлс, амжилт ололтоороо тэргүүлсэн 24 хүнийг салбар салбараас нь нэр дэвшүүлэн ирүүлж, 600 гаруй уншигч санал асуулгад оролцжээ.

17-р жарны Муу нүүрт хэмээгч Гал бичин жилийн Дорнод аймгийн 9 алдартнаар “Бабуб” ХХК-ийн захирал П.Алтанцэцэг, “Бридж” группын гүйцэтгэх захирал Ө.Батзориг, “Адуунчулуун” ХК-ийн Уулын хэсгийин дарга Б.Ганчулуун, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од, Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од, “Дорнын Оч” ХХК-ийн инженер С.Өлзийбадрах, БОЭТ-ийн Хавдрын тасгийн эрхлэгч, их эмч Г.Саранцэцэг, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Дорнод Их сургуулийн захирал О.Янжмаа нар тодров. Уламжлалын дагуу алдартнууд Монгол Улсын гавьяат багш Г.Бүдтуяа, Монгол Улсын гавьяат эдийн засагч Л.Түвдэнням нараас шагналаа гардлаа.

Б.Туяа

Related news