Улаан юм судар хурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-06 17:14:50

Дорнод/МОНЦАМЭ/. Шинэ сарын 6-ны билэгт сайн өдөр Дорнод аймгийн төвд Улаан юм судар хурлаа. Энэ 16 боть судар ном нь дээд үеэсээ бүрэн бүтнээрээ өвлөгдөж ирсэн, зөвхөн тус аймгийн лам хуврагууд хурдаг онцлогтой юм байна.

Анх Чой-Осор лам нутгийн зон олондоо зориулж өөрийн нутаг болох Чойбалсан суманд хурснаас хойш түүний шавь нар залгамжлан эдүгээ хүрсэн гэдэг. Сүүлийн жилүүдэд сүсэгтэн олны хүсэлтээр аймгийн төвд хурах болж, энэ жил 4 дахь удаагийнх юм байна. Улаан юм судрыг хурснаар тухайн айл өрхийн бүтэн жилийн ноён нурууг дааж, гал уснаас хамгаалах, аливаа саад бэрхшээлээс хол байж санасан сайн үйл бүхэн нь саадгүй бүтдэг гээд бүхий л засал багтдаг хүчтэй ном юм гэдгийг энэ ажлыг гардан зохион байгуулж буй Чой-Осор ламын удмын хүн болох Содовын Энхтуяа ярилаа.

Засал номын үеэр сүсэгтэн олон лүүжин тавиулж, буян хишгийн даллага авав.

                                                                                                                                              Б.Туяа

Related news