Мянган ээж сүүн цацал өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын санаачилгаар “Мянган ээжийн сүүн цацал” арга хэмжээ боллоо.
Үүнд 24 багийн мянга гаруй ээж, эхчүүд, эмэгтэйчүүд Баян-Өндөр хайрхандаа сүү цацал өргөж, уул усаа аргадан цай, идээнийхээ дээжийг өргөсөн юм. Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийгээ аргадаж хурал ном хурж ирсэн уламжлалтай. Үүнийг сэргээж Гончигсүмлэн хийдийн лам нар “Баян-Өндөр хайрхан”-ы сан уншиж “Эхийн ачийг хариулах” маань хөгжөөлөө.
Мөн Орхон аймгаас тодорсон Срайдорж Номун хан Лувсандамбий жалцан гэгээнтэн сүсэгтэн олонд ном айлдлаа.
Б.Оюун-Эрдэнэ