БОЭТ орон тооны цомхотгол хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон / МОНЦАМЭ/. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв энэ сард орон тооны цомхотгол хийнэ.
Өнгөрсөн онд тус төвийн дарга Б.Цэрэндагва ажилтан авах, халах, ажил үүргийг давхар хавсарган гүйцэтгэх зэрэг хүний нөөцтэй холбоотой 292 тушаал гаргажээ. Энэ нь боловсон хүчний илүүдэлд хүргэж цалингийн төсөвт хүндрэл учруулсан байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас батлагдсан 479 хүний орон тоонд нь “барина” гэж одоогийн дарга Б.Батсүх хэллээ. Тус төв өнөөдрийн байдлаар 511 орон тоотой ажиллаж байна.
Б.Оюун-Эрдэнэ