Солонгосоос мөнгө гуйвуулах нэрийдлээр иргэдийг залилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБНСУ-д Монголчуудын мөнгийг гуйвуулахдаа залилсан этгээдийг УМБГ-аас шалгаж байна.
Монгол Улсын иргэн Э нь Сөүл хотын “Монгол Таун”-д “Капитрон” банктай хамтран “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулан солонгост ажиллаж байсан монголчуудын нэр дээр хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийх нэрийдлээр онц их хэмжээний хохирол учруулжээ.
Одоогоор 20-иод хүн хохирогчоор тогтоогдон байцаалт өгч байна. Тэдэнд учирсан хохирол урьдчилсан байдлаар 80 сая төгрөгт хүрчээ. Хохирогчдын тоо ч 40-50 хүрээд байгаа аж. Тиймээс 2005-2006 онд БНСУ-д ажиллаж байхдаа “Хадгаламж Кореа” гэх банк бус санхүүгийн байгууллагад хадгаламж нээлгэсэн, ар гэрийнхэн рүүгээ мөнгө шилжүүлэх гэж байгаад залилуулсан иргэд байвал УМБГ-т хандахыг хүсч байна.
Ж.Батсайхан