Бэлчээрийн усан хангамж 90 хувьд хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:58:01

Бэлчээрийн усан хангамж одоогоор Булган аймагт 90 хувьд хүрч байна.

Усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сүүлийн 5 жилд улсын төсвөөс 1,7 тэрбум төгрөг, орон нутгаас 240,0 сая төгрөг, төсөл хөтөлбөрөөс 452,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 172 худаг, энгийн уурхайн 48 худаг, нийт 220 худаг гаргаж ашиглалтанд оруулсан байна.

Үүний үр дүнд 300,0 мянган га бэлчээр усжуулж, 900,0 гаруй мянган толгой мал усаар хангагдсан гэсэн мэдээллийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн мэдээллээ.

П.Батням

Related news