Австри Словениос 4000 гаруй цагаач хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-21 14:07:03

ЛЮБЛЯНА. /TASS/. Даваа гарагт хийсэн сунжирсан хэлэлцээний дараа Австрийн эрх баригчид 4300 цагаачийг Словени улсаас хүлээж авахыг зөвшөөрчээ. Энэ тухай Словены Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Даваа гарагт Словени-Австрийн хилийн Горни Радгон хилийн шалган нэвтрүүлэх цэгээр 3500 цагаач, Шентиль цэгээр 780 хүн нэвтэрчээ. Цагаачдын зарим нь төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоосон байсны улмаас төмөр замаар дамжин хууль бусаар нэвтрэхийг оролдсон байна.

Мягмар гарагт Австри нэмээд 100 орчим цагаачийг хүлээж авчээ. Үүнээс гадна, 2500 орчим хүн орох ээлжээ хүлээн хил орчмын бүсэд  байгаа аж.

Австри улсын хүлээж авч байгаа цагаачдын тоо хангалтгүй байна гэж Словенийн Дотоод хэргийн яамны төлөөлөгчид үзэж байна. Сүүлийн хэдэн хоногийн дотор Словенид нийт 8000 гаруй цагаач ирсэн бөгөөд тус улсад ирж буй цагаачдын урсгал тасрахгүй байгаа аж.

Д.Жаргал

 

Related news