50 оюутан цэргийн алба хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-19 11:11:09

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ жил 50 оюутан цэрэг бэлтгэнэ. Үүний 20 нь Говьсүмбэр аймгаас ирэх юм.

“Оюутан цэрэг”-т Дорнод их сургууль, Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс нийт 40 оюутан бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт 33 нь тэнцжээ. Тэд бие бялдрын шалгалт өгснөөр 4-р сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаанд Дорнод Политехник коллежийн Цэргийн танхимд цэргийн ерөнхий бэлтгэлд суралцаад, үүний дараа Зэвсэгт хүчний 327 дугаар ангид тусгай бэлтгэлд хамрагдан цэргийн жинхэнэ албыг хааж дуусган тангараг өргөнө гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн хэлтсийн дарга хошууч О.Ганзориг ярив.  

Дорнод аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн жил Дорнод, Говьсүмбэр аймгийн нийт 100 оюутан цэргийг бэлтгэж байсан юм. Дээрх хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах, цаашлаад төрийн албанд ороход хүндрэлгүй зэргээс шалтгаалан оюутнууд сайн дураараа алба хаах сонирхол нэмэгдэж байна.

Б.Туяа

Related news