Засаг дарга Альшаа аймгийн Баян хотод айлчлал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-21 22:21:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймгийн Баян хотод ажлын айлчлал хийж байна.

Энэхүү ажлын айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны талаар чухал сэдвүүдийг хөндөн ярилцаж байна. Тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Б.Галхүү, аймгийн Засаг даргын орлогч дарга Х.Батболд, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх нар болон зарим сумдын удирдлагууд, холбогдох албаны 14 хүний бүрэлдэхүүнтэй яваа ажээ. "Уулзалтаар дэд бүтэц, хилийн боомтуудын байрыг сайжруулах, хил орчмын аялал жуулчлалыг дэмжүүлэх, "Алтан тоорой", "Хаврын баяр" зэрэг томоохон баяр, үзэсгэлэн худалдааг өргөн хүрээтэй зохион байгуулж иргэдийг өргөнөөр оролцуулах зэрэг олон талын ажлуудыг ярилцаж байна" гэж уг бүрэлдэхүүнд яваа Ноён сумын Засаг дарга Б.Батболд мэдээллээ.

Мөн энэхүү уулзатаар Өмнөговь аймгийн гурав дахь боомт болох "Цагаан дэл-Өлзий" боомтыг ашиглалтад оруулах талаар харилцан санал солилцож байгаа аж.

Д.Мишигсүрэн

Related news