"Эрдэнийн говь" үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 18:28:01

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Оюутолгойн шилдэг ханган нийлүүлэгчийг шалгаруулах "Эрдэнийн говь" арга хэмжээ болох гэж байна.

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд болох уг арга хэмжээг Өмнөговь аймгийн төв Даланзадгадад анх удаа зохион байгуулах гэж байгаа юм. Уг үйл ажиллагаагаар Оюутолгойн уурхайд ханган нийлүүлдэг шилдэг ханган нийлүүлэгчийг шалгаруулах ажээ. Мөн Өмнөговиос ханган нийүлэлт хийдэг шилдэгийг ч тодруулах юм байна.

Энд тус уурхайд ханган нийлүүлэлт хийдэг үндэсний бүх компаниуд нэг дор цуглах бөгөөд ажлын байранд иргэдийг бүртгэх аж. Оюутолгойд ханган нийлүүлэлт хийдэг 990 компани байдаг бөгөөд тэдний 623 үндэснийх юм. Зөвхөн Өмнөговийн бүртгэлтэй 80 гаруй аж ахуй нэгж ханган нийлүүлэлт хийдэг гэнэ.

Д.Мишигсүрэн

Related news