СБД-ийн залуучуудын холбоо “Шонхор” цом хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-10-21 18:34:45

МоЗХ-ноос Үндэсний залуучуудын зөвлөл, 21 аймаг, 9 дүүрэг, 16 байнгын хорооны дундах спортын нөхөрсөг өдөрлөгийг зохион байгууллаа.

"Спирт үү? Спорт уу?" аяны хүрээнд болсон уг өдөрлөгт 20 багийн 200 гаруй залуус оролцож шатар, даам, дартс, волейбол гэсэн төрлөөр аваргуудаа тодруулсан юм.

Волейболын төрөлд  Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбоо, Шатарын төрөлд  Г.Эрдэнэбаяр /Төв аймгийн Залуучуудын Холбоо/, Даамны төрөлд Б.Зулнэмэх /Улаанбаатар хот дахь Булган аймгийн Залуучуудын Холбоо/, Дартсны төрөлд Ц.Очирваань /Сүхбаатар дүүргийн Залуучуудын Холбоо/ нар тус тус тэргүүн байр эзлэв.

Мөн бүх төрөлд идэвх санаачилгатай оролцож багийн нийлбэр дүнгээр Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооны баг тамирчид "Тэргүүн" байр эзэлж шилжин явах "Шонхор" цомын эзэн боллоо. Ийнхүү шилжин явах цом хүлээн авснаар дараа жилийн энэхүү спорт өдөрлөгийг зохион байгуулах эрхтэй болов.

Ж.Болор

Related news