Эрдэм шинжилгээ судалгааны ажлын аргазүйн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-27 16:44:10

Ховд/МОНЦАМЭ/ . Ховд их сургуулийн доктор зэрэгтэй боловсон хүчнийг бэхжүүлэх бодлого, арга хэмжээний хүрээнд Эрдэм шинжилгээ, инновацийн алба, Гадаад хэл, соёлын сургууль, Японы Осакагийн Их сургуулийн багш, доктор Келвин Дэ Лос Рэеэстэй хамтран “Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичиж хэвлүүлэх арга зүй” сэдэвт сургалт, семинарыг хоёр өдрийн туршид номын сангийн уншлагын танхимд амжилттай зохион байгууллаа. 

С-ийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Ц.Цэрэнгомбо, ГХСС-ийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор О.Мөнхжаргал, Японы Осакагийн их сургуулийн багш, доктор Келвин Дэ Лос Рэеэс нар сургалтад хамрагдсан 60 гаруй багшид сертификат гардууллаа. 
Мөн үеэр сургалтыг удирдан явуулсан Японы Осакагийн их сургуулийн багш, доктор Келвин Дэ Лос Рэеэст ХИС-ийн оюутнууды өөрсдийн хийсэн бүтээлийн дээжээс дурсгал болгон өгсөн. 
Ийм сургалтанд хамрагдсанаар багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих үндсэн аргачлал, мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичиж хэвлүүлэх аргуудын талаар цогц мэдлэгийг эзэмшиж буйгаараа онцлогтой юм.\

А.Бямбасүрэн

Related news