Элэгний С вирусын эсрэг эмчилгээний аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:52:46

ЭМСЯ-ны Сайдын 126-р тоот тушаалаар элэгний С гепатит вирусын эсрэг эмчилгээг улс орон даяар хийхээр болсон. Тэгвэл аймгийн БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд энэ вирусын эсрэг эмчилгээний талаар ард иргэдэд зөв ойлголт өгөх зорилгоор ХБХ хийлээ.

Тус хурлаар АНУ-аас захиалан оруулж ирдэг эм эмчилгээг хэрэглэхийн тулд ард иргэд ямар шинжилгээг хаана хэрхэн өгөх шаардлагатай талаар мэдээлэл өгсөн юм. Эмчилгээнд хамрагдахын тулд 9 төрлийн шинжилгээнд орох ёстой бөгөөд Өмнөговь аймгийн хувьд 7 шинжилгээг нь хийх юм. Хэрэв тухайн хүн С гепатитийн эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэж үзвэл үлдсэн 2 шинжилгээг Улаанбаатар хотод очиж хийлгэх гэнэ. Эмчилгээний нэг сарын курс эмний үнэ 400 ам.доллар бөгөөд эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс шинжилгээндээ бүрэн хамрагдсаны хойно өөрийн нэрийн дансандаа мөнгөө байршуулан нэгдсэн журмаар бүх аймаг, хотын эмчлүүлэгсдийн хамт АНУ руу захиалгаа явуулдаг байна.  

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Related news