Аавууд сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-30 21:44:46

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Сургалтанд баг бүрийн төлөөлөл болсон гэр бүлдээ бага цаг зарцуулдаг аавуудыг судалгаанд үндэслэн хамруулж үр хүүхдүүдтэйгээ дотно байж тэдэндээ зөв үлгэр дууриалтай байх нь чухлыг энэ сургалтаар онцолжээ.  Энэ үеэр аавууд “Ажиллаж, хөдөлмөрлөж үр хүүхдүүдээ дутах зүйлгүй байлгавал болно” гэсэн өрөөсгөл ойлголттой байсан цаашид сургалтаас олж авсан мэдээлэлдээ тулгуурлан үр хүүхэддээ зөвлөн туслагч нь байх болно гэдгийг хэлж байлаа. Сургалтаар хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, аав хүний үүрэг хариуцлага,  хүүхдийн эрүүл мэндэд аавуудын оролцоо зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна. 

Гэр бүлийн тухай хууль хүн бүрт хамааралтай бөгөөд хамгийн наад зах нь хэн нэгэн бусдыг хүчирхийлэж байхыг харсан хүн бүр хууль хяналтын байгууллагад заавал мэдээлж иргэний үүргээ ухамсарлахыг тусгаж өгснийг аавуудад танилцуулжээ.

Б.Гантуяа 

Related news