"Уран жиргээ" наадамд 100 гаруй хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-06 17:22:50

Хөвсгөл\МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх авъяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Уран жиргээ-2017" аймгийн наадам болов.

Наадам энэ жилийн хувьд дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх онцлогтойгоор болж 12 цэцэрлэг, 17 сум, сургуулийн 100 гаруй хүүхэд багачууд оролцон цэцэрлэг, бага, дунд, ахлах насны ангилалаар авьяас билгээ сорин өрсөлдлөө. "Уран жиргээ-2017" наадмын цэцэрлэгийн насанд XII цэцэрлэгийн М.Энхжин, бага насанд Авьяас сургуулийн Б.Нандин-Эрдэнэ, дунд насанд Титэм сургуулийн М.Анужин, ахлах насанд Авьяас сургуулийн Г.Жавзандулам нар тус тус тэргүүлжээ.

Энэ удаагийн наадмын "Шилдэг дасгалжуулагч багш"-аар төрөлжсөн сургалттай Авьяас VIII сургуулийн багш Г.Даваацэрэн шалгарлаа.

Б.Гантуяа

Related news