Даланзадгад сум “Малчны өдөрлөг” зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:34:16

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Малчны өдөрлөг” болж, 5 мянгат малчин, 7 багийн 23 малчны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын ЗГ-аас 2010 онд батлагдсан “Монгол мал” хөтөлбөр, Даланзадгад сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2015 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төр болон малчдын хамтын ажиллагааг сайжруулах, мал маллах арга ухааныг залуу малчдад сурталчлах, дэмжин туслах зорилгоор өдөрлөгийг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд малчдыг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулан мөн сургалт зөвөлгөөн, мэдээ мэдээлэл өгч, хотын шинэ бүтээн байгуулалттай танилцууллаа. Уулзалтын төгсгөлд мянгат малчдын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр малжих хүсэлтэй залуу малчдад тодорхой хэмжээний бог мал бэлэглэж, тэдний үйл ажиллагааг дэмжсэн ба цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтлоо.

Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Related news