“Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтод 11 улсын 39 легионер хурд хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-20 08:37:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Хүрхрээ үндэсний лиг”-ийн сугалааны үйл ажиллагааг Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/, “Хүрхрээ” брэндтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээнд тооцогддог “Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдэг 10 багийн дасгалжуулагч, тоглогчид сугалааны үйл ажиллагаанд оролцсон байна.


Энэхүү сугалаагаар энэ жилийн нээлтийн тоглолт “Улаанбаатар сити” болон “ФЦ Улаанбаатар” клубын хооронд өрнөхөөр болжээ.



Хөлбөмбөг сонирхогч, үзэгчид  лигийн эхний тойргоос эхлэн гэрэлт цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтыг үзэх боломж бүрджээ. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн энэ улиралд Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчид хүч, ур чадвараа сорих бөгөөд 11 улсын 39 легионер тоглогч оролцож тоглох юм. Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай дээд лигт байр эзэлсэн баг бүрийг шагналтай болгосноор тоглогчдын ур чадвар, тэмцээний чанар чансаа, өрсөлдөөн улам өрнөх нь гарцаагүй.



Хүрхрээ брэндийн 100 сая төгрөгийн шагналаас гадна 2000 төгрөгийн үнэтэй тасалбараас олсон орлогыг 4-10 дугаар байрын багуудад олгох юм. Иймд манай үзэгч, хөгжөөн дэмжигчид Монголын Улсынхаа хөлбөмбөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломж байна гэдгийг МХБХ-ноос уриалан сануулж байна.
 
Д.Өлзий
Related news