"Цахилгаан" Болт 200 метрт түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:11:23

БЭЭЖИН. /Xinhua/. Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий 200 метрийн гүйлтийн уралдаанд түрүүлэн алтан медаль хүртлээ.

Олимпын аварга бөгөөд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч “цахилгаан” Болт 200 метрийг 19.55 секундэд туулснаар дөрөв дараалан дэлхийн аварга боллоо.

АНУ-ын ойрын зайн гүйгч Жастин Гатлин 19.74 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Өмнөд Африкийн Анасо Жободвана 19.87 секундын амжилтаар хүрэл медаль хүртжээ.

Г.Доржханд

Related news
Comments