Энэ жил 30 гаруй мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүүхэд сургуулийн алтан босгыг алхан орно хэмээн Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Элсэгчид Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг зэргийг бүрдүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ. Бүртгүүлэхдээ эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлэх юм.
Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй. Бүртгэл ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 623 цэцэрлэгийн 3068 бүлэгт 105085 хүүхэд хүмүүжиж байгаа юм. Тэдний 25 710 нь бэлтгэл бүлэгт хүмүүжиж байгаа бөгөөд энэ жил зургаан нас хүрч буй хүүхдүүд нь сургуульд элсэнэ. Өнгөрөгч жил 28 800 хүүхэд сургуульд орж байв.

Ж.Болор