Д.Трамп 100 хоногийн ажлаа тайлагнахдаа хэвлэл мэдээллийнхнийг шүүмжлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойших 100 дахь хоногоо өнгөрсөн бямба гарагт Пенсильвани муж улсад тэмдэглэлээ. Сонгуулийн кампанит ажлыг санагдуулам дэмжигчдийн алга ташилт, уухай давхацсан уг арга хэмжээний үеэр тэрбээр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ шүүмжлэгчдэд “хариу цохилт” өглөө.
Пенсильвани муж улсад болсон 100 дахь хоногийн уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүст Д.Трамп хандан үг хэлэх үеэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчдийг “мэдлэг чадваргүй, шударга бус” гэж нэг бус удаа шүүмжлээд “бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил болоод ололт амжилтын талаар тэд үнэнийг мэдээлдэггүй” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “бид энэ аугаа улс орны ард түмний төлөө өдөр алгасалгүй ажилласаар байна. Бид амлалтаа дэс дараатайгаар биелүүлж байна. Шуудхан хэлэхэд, ард түмэн ч бидний хийж байгаа ажилд туйлын сэтгэл хангалуун байгаа” гэжээ.
Түүний 100 дахь хоногийн арга хэмжээтэй зэрэгцээд бямба гарагт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч хэдэн мянган хүн Цагаан ордны гадна жагсаал хийсэн юм. Мөн өдөр Цагаан ордны сэтгүүлчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг оройн зоог барих арга хэмжээ болжээ. Д.Трамп болон Цагаан ордны албаны хүмүүс “ташаа мэдээ мэдээлэл тарааж байна” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шүүмжилж, уг арга хэмжээнд оролцохоос татгалзсан байна.
“The New York Times” сонины мэдээлснээр, 1924 оноос хойш сонгогдсон АНУ-ын төрийн тэргүүн нар сэтгүүлчдийн оройн зоог барих арга хэмжээнд уг албан тушаалыг хаших хугацаандаа наад зах нь нэг удаа оролцож, үг хэлсэн байдаг аж. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама уг арга хэмжээнд найман удаа оролцож байжээ.

“Холливудын жүжигчид болон сэтгүүлчид нийслэл Вашингтон хотын нэгэн зочид буудлын хүлээн авалтын танхимд яг одоо нэг нэгнийгээ тайтгаруулж, наргицгааж байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын үндсэн үүрэг нь шударга байж, үнэнийг мэдээлэх явдал мөн юм бол одоогийн байдлаар тэд маш муу дүн авахаар байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийж амжуулсан гол ажлуудаа тэрбээр тайлагнахдаа “Нейл Горсачийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон, байгаль орчин ба бизнесийн салбар дахь шаардлагагүй олон хууль журмыг хүчингүй болгосон” зэргийг дурджээ.
Мөн “Keystone XL”, “Dakota Access” хий дамжуулах хоолойн төслүүдийг сэргээж, “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны гэрээнээс татгалзсан, аюулгүй байдал ба хилийн хамгаалалтыг чангатгаснаар өмнөд хилээр хууль бус цагаачид орж ирэх нь эрс цөөрсөн зэргийг тэрбээр онцлон дурдсан байна.
Д.Трамп “би дэлхий дахинд мессэж илгээж байна. Хэрвээ АНУ руу хууль бусаар нэвтрэхийг завдвал таныг баривчилж, шоронд хорих болно. Эсвэл албадан нутаг буцаана” гэж хэлжээ.
Түүний мөрийн хөтөлбөрийн гол цөм гэж хэлж болох "Obamacare" гэгддэг хуулийг хүчингүй болгох, Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зэрэг амлалт нь хараахан биеллээ олоогүй байгаа юм. Мөн лалын шашинт зарим улс орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай түүний зарлигт шүүхээс хориг тавиад байгаа билээ.
Эдгээр амлалт ажил хэрэг болж чадаагүйд тэрбээр Ардчилсан намынхныг буруутган ”юутай ч эцсийн дүнд энэ амлалтууд бүгд ажил хэрэг болно” гээд “ард түмэн минь ээ, бид хана барих болно. Санаа зоволтгүй ээ” гэжээ.
Д.Трампыг дэмжигчдийн зарим нь амлалтаа ажил хэрэг болгоход түүнд "илүү их цаг хугацаа хэрэгтэй” гэж үзэж байна.
54 настай иргэн Майкл Касьяро “би Д.Трампын төлөө саналаа өгсөн. Би түүнд нэг жилийн хугацаа өгч байна” гэж яриад “энэ бол амлалтаа биелүүлж, ажил хэрэг болгоход хангалттай хугацаа” гэжээ.
100 дахь хоногийн арга хэмжээний дараа Д.Трамп худалдаатай холбоотой хоёр зарлигт гарын үсэг зурсны нэг нь АНУ-ын худалдааны бүх гэрээ хэлэлцээрийг эргэн харж, хянахыг албаны хүмүүст үүрэг болгох тухай зарлиг бол нөгөөх нь худалдааны асуудлаар өөрт нь зөвлөгөө өгөх газрыг Цагаан ордонд байгуулах тухай зарлиг байлаа.

Г.Доржханд