Цас, бороо нийлсэн хур тунадас Адаацаг суманд хамгийн их унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 21:35:11

Өчигдөр Дундговь аймгийн нийт нутгийг хамран хур тунадастай байлаа. Өдөр бороо шивэрч, шөнө нь цас болж будран агаарын температур хасах хэмд шилжсэн байна.

Аймгийн УЦУОШ- ний газрын мэдээлснээр энэ удаагийн хур тунадас хамгийн ихдээ Адаацаг суманд 5 мм, Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Мандалговьд 1- 2 мм хэмжээтэй унаж, Гурвансайхан, Адаацаг, Цагаандэлгэр сумын нутгаар салхины хурд секундэд 16- 18 м, түр зуур 22 м- т хүрч ширүүсэн цас шуурсан байна.

Цаг уурын өртөөнүүдийн мэдээгээр салхи тогтуун байсан Сайхан- Овоо сумын нутагт хонхор газраа 2 см цас хунгарласан бол бусад нутгаар цас шуурсан тул хунгарлаж тогтоогүй байна.

Агаарын температур өчигдрөөс эхлэн хүйтрээд байгаа бол ирэх сарын эхээр бага зэрэг дулаарч, цаашдаа хүйтэрнэ. Ирэх сард нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундажаас бага, бусад нутгаар дундажийн орчим цас унах бол 12 дугаар сард нутгийн зүүн хэсгээс бусдад нь ахиу цас орно гэсэн урьдчилсан төлвийг УЦУОШ- нйи газар гаргажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news