Хоёр сургууль хамтын ажиллагааны холбоо тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 21:43:56

 Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар бүрэн дунд сургууль, нийслэл хотын Чингэлтэй дүүргийн математик, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Наран" бүрэн дунд сургуультай шефийн холбоо тогтоож хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Уг гэрээнд математикийн хичээлийн сургалтыг шинэлэг хөтөлбөрөөр явуулах, сурагч солилцоогоор тэргүүний нэг сурагчийг "Наран" сургуулийн зардлаар жил бүр Япон улсад аялуулах зэрэг олон бүтээлч ажил багтсан байна.

  Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

Related news