“Шилдэг цагдаа” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 21:49:22

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний дунд  “Шилдэг цагдаа” шалгаруулах тэмцээн зохион явууллаа.

Цагдаагийн албаны бэлэн байдлыг хангуулах, бие бялдар оюун санааг хөгжүүлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, хамт олонч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээн нь эрх зүйн мэдлэг, цэргийн хэргийн бэлтгэл, ур чадвар гэсэн үндсэн гурван төрлөөр явагдсан бөгөөд Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн идэвх санаачлагатай оролцож, оюун ухаан, ур чадвар, хурд хүчээ сорьж аваргуудаа тодрууллаа.

 Тэмцээнд нийт арван  баг оролцсоноос тэргүүн байрыг цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Х.Багдаулет ахлагчтай “Жолооч-1” баг, дэд байрыг эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Е.Аманбек ахлагчтай “Шонхор-3” баг, гутгаар байрыг хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Нурлан ахлагчтай “Монгол цагдаа-1” баг тус тус шалгарлаа гэж тус аймгийн цагдаагийн газар мэдээллээ.

                            Ш.Айзаря                                 

 

Related news