Google-ийн хэрэглэгчид хуурамч цахим шуудангийн бай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Sputnik/. Google Docs /вэбэд суурилсан, үнэ төлбөргүй хэрэглээний программ/ хуудаснаас илгээсэн мэт харагддаг хор хөнөөл учруулж болзошгүй цахим шуудан Google-ийн хэрэглэгчдэд ирэх болсон байна.
Лхагва гарагт гаргасан тус компанийн мэдэгдэлд, итгэж болох илгээгч Google Docs-ын хуудаснаас явуулсан мэт харагдах энэ цахим шуудан Google-ийн хэрэглэгчдийг байгаа болгож байгаа талаар дурджээ.
Тус компани твиттер хуудсандаа " Google Docs мэт харагдаж байгаа хуурамч цахим шууданг бид мөрдөн шалгаж байна. Холбоосоор дарж орохгүй байх, Gmail дотроо хуурамч гэж мэдээлэхийг та бүхнээс хүсч байна "гэж бичжээ.
Цахим шуудангаар явуулсан холбоос хаяг нь үл мэдэгдэх илгээгчээс явуулсан Google Docs-ын холбоос мэтээр хүлээн авагчид харагдана. Түүнийг нээхэд уг холбоос хэрэглэгчийн дансанд нэвтрэх зөвшөөрөл хүсдэг байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тайланд дурдсанаар мөн нийгмийн сүлжээнд тавигдсан нийтлэлээс харахад уг цахим шуудан олон тооны мэдээллийн хэрэгсэл, АНУ-ын сургуулиуд болон бусад байгууллага руу онилсон байна.

Х.Сарнай