Дэлхийн залуус хойд хөршид чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Росмолодежь”-ийн санаачилгаар ирэх 10 дугаар сарын 14-22-нд ОХУ-ын Сочи хотноо Дэлхийн залуучууд оюутны XIX их наадмыг зохион байгуулах гэж байна.
Тус наадмыг ОХУ 1957, 1985 онуудад зохион байгуулж байжээ. Ийнхүү тус улс 32 жилийн дараа уг наадмыг дахин зохион байгуулах гэж байгаа ба дэлхийн 150 орны 20 мянга гаруй залуус хуран чуулахаар болсон байна. Энэхүү фестивалийг тус улсад анх удаа зохион байгуулсны 60 жилийн ой энэ онд тохиож байгаагаараа онцлог бөгөөд тэр ч үүднээсээ ирэх намар болох уг наадмын уламжлалыг орчин үетэй хослуулахаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчдийг урин оролцуулахаар болжээ.
Энэхүү наадамд оролцох монголын төлөөлөгчдийг сонгон шалгаруулах ажлыг ХНХЯ зохион байгуулна. Наадамд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, залуу сэтгүүлчид, уран бүтээлчид, залуу тамирчид, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд, инженер, улс төрийн намуудын залуучуудын байгууллагын удирдлагууд, багш нар, залуу бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мөн орос хэл, соёл сонирхдог залуучууд, сайн дурынхан зэрэг салбар салбарын шилдэг манлайлагч 18-35 насны залуус оролцох аж.
Наадамд оролцогчийн байр, хоол, соёлын болон спортын арга хэмжээ зэрэг бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцна. Харин замын зардлыг оролцогчид болон оролцогчдыг илгээж буй байгууллага хариуцах юм байна. Зохион байгуулагч орны зүгээс нийслэл Москва хот руу дэлхийн бусад орнуудаас ирэх хямд үнэтэй нислэгт зохион байгуулах ажлыг хийж байгаа бөгөөд оролцогчдын визний асуудлыг хялбар болгох үүднээс визний хураамжаас чөлөөлөхөөр болжээ. Хэрэв тус наадамд оролцохыг хүсвэл https://docs.google.com/forms/d/1SxviG22FA84ezTzLte4HvnxeUPWxST7u1gN0PW8PIfE/viewform?ts=59084f1a&edit_requested=true линкээр орж бүртгүүлэх боломжтой.
Гэхдээ оролцогч нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болон салбартаа манайлагч байхаас гадна НҮБ-ын албан ёсны 6 хэлнээс аль нэг хэлийг эзэмшсэн байх зэрэг шаардлагыг тавьжээ. Манай улсын хувьд салбар салбарын 50 шилдэг залуу тус чуулганд оролцоно. Бүртгэл энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Б.Туул